Mongolian festival performers in traditional costumes
Tour image 1
Tour image 2
Tour image 3
Tour image 4

Япон улсын аялал

5 Days
4 Nights

Өдөр 1

  1. 08:00 цагаас Чингис хаан олон улсын нисэх буудалаас Япон улс руу ниснэ
  2. 14:30 Япон улсын Нарита олон улсын нисэх буудалд газардаж биднийг мэргэжлийн монгол хөтөч орчуулагчтай автобус тосон зочид буудалд буулгана.
  3. SKY tree үзээд оройн хоолоо идээд буудалдаа амарна.

Өдөр 2

  1. Зочид буудлаас өглөөний цайгаа уугаад энэ өдрийн аяллаа Асакуса дүүргээс эхлэнэ. Энэхүү дүүрэг нь жилдээ 20сая жуулчин зорин очдог Японы хамгийн хуучин буюу МЭ-ий 7-р зуунд баригдсан, өнгөлөг гадна байдлаараа алдартай Буддын Сэнсожи сүм энд байдаг.
  2. Токиогийн хамгийн өндөр цамхаг болох SKYTREE 350 метрт гаран Токио хотыг тольдоно.
  3. Түүний дараа Одайба хүний гараар бүтээгдсэн дүүрэг жижгэрүүлсэн эрх чөлөөний хөшөө, Солонгон гүүр, Гандам роботын аварга хөшөөн дээр зургаа даруулна. Та хамгийн том shopping mall-с худалдан авалт хийх боломжтой.
  4. Оройн хоолоо идээд буудалдаа амарна.

Өдөр 3

  1. Энэ өдөр бид өглөөний цайгаа буудалдаа зооглон Японы бэлэг тэмдэг болсон сүр жавхлант Фүжи уулын авирагчдад зориулсан Фүжи СУБАРУ шугамын 5-р зогсоол буюу ГОГООМЭ дээрээс аяллаа эхлэх болно. Энэхүү хэсэг нь Далайн түшингээс 2400метрт байрлах ба Фүжи уулын дунд хүрч очдог жуулчдын хамгийн их зорин очдог газар юм. Та бүхэн энд Фүжи уулын фон дээр дурсгалын зургаа татуулан насан туршийн дурсамж бүтээх ба эндээс 5нуурын бүс хэмээн нэрлэгддэг энэхүү газрын тэрхүү 5нуурыг тольдон харах боломжтой.
  2. Дараа бид ЮНЕСКО-ийн Дэлхийн соёлын өв Токио аялал Фүжи уулын бүрэлдэхүүнд багтдаг гүний булгаас үүссэн цэвэр тунгалгаараа алдартай 8жижиг цөөрөм байдаг ОШИНО-ХАККАЙ бяцхан тосгоноор зочлох болно.-Өдрийн хоол оо идсэний дараа-Япон улсын эртний уламжлалт цайны соёлын ёслолд оролцон танилцана.Үүний дараа Хаконэ уул аши нуурын эргээр явж, алдарт нас уртасгагч галт уулын хар өндөг идэх болно. Бид үүний дараа оройн хоолоо идэн Галт уулын халуун рашаанд орон алжаал ядаргаагаа тайлан амраарай.

Өдөр 4

  1. Өглөөний хоолоо идээд Алдарт Шибуяа гудамжаар явж шоппинг хийж өдрийг чөлөөтэй өнгөрөөнө.
  2. Энэ өдөр та өдөр, оройн хоолоо өөрийн зардлаар хариуцана.

Өдөр 5

  1. Энэ өдөр өглөөний цайгаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгөгөөд Нарита ОУ- ийн онгоцны буудал руу хөдөлнө. Нарита ОУ-ын онгоцны буудал бүртгэл хийгээд УЛААНБААТАР хотод ирснээр бидний аялал өндөрлөнө.
Booking Details

TOUR DATE:

CHECK-IN:

2025-08-02

CHECK-OUT:

2025-08-14

GUESTS:

Adults

Age - 18+

1

Children

Age - 5-17

0

TOTAL PRICE:

$2196

Pricing Details
1-6 Guests$2196/pax
Share this on:
Got a Question?

Our Destination expert will be happy to help you resolve your queries for this tour.