Mongolian festival performers in traditional costumes
Tour image 1
Tour image 2
Tour image 3
Tour image 4

АНЭУ-ын Дубай хотын аялал

8 Days
7 Nights

Өдөр 1

  1. Улаанбаатраас Бээжингээ дамжин нисэн Дубай хотыг зорих болно.
  2. Зочид буудал: Novotel Jumeirah Village

Өдөр 2

  1. Бид энэ өдөр Дубай хотоор автобустай аялал хийх бөгөөд өглөөний цайгаа буудалдаа уугаад дараагаар манай гарагийн хамгийн хурдацтай хөгжиж буй Дубай хотынхоо аялалд гарна. Дэлхийд цор ганц 7 одтой буудал/ Burj Al Arab/, Эртний хотын загвар бүхий худалдааны гудамж Мадинат Жумейра , Палм Джумейра /The Palm Jumeirah/ хэмээх дал модон хиймэл арал зэргээр зочлоно. Өдрийн хоолны дараа дэлхийн хамгийн өндөр барилга Burj Khalifa-ын ажиглалтын тавцан 124 давхарт гарч, хотын ерөнхий байдлыг толидон харахын зэрэгцээ Дубайн өнгө гэрлийн уусал, хөгжим айзамт усан оргилуурын үзүүлбэрийг үзэж сонирхоно. Мөн Дубай Малл-р худалдаа хийх боломжтой.

Өдөр 3

  1. Өглөөний цайгаа уусны дараагаар үд хүртэл чөлөөт цагтай. АНЭУ-ын аяллын хамгийн сэтгэл хөдөлгөсөн, мартагдашгүй дурсамжийг таньд үлдээх элсэн цөлийн жийпний аялал эхэлнэ. Шаргалтан харагдах элсэн манхан дээгүүр Ланд 200 хөлөглөн давхиж, ганц бөхт тэмээ унан, арабын алдартай бэлхүүсний бүжиг үзэн, үндэсний хувцас өмсөн дурсгалын зургаа татуулж, жимсний амтат шиша тамхийг нь татан анивчин гялалзах оддын доор нэгэн гайхалтай үдшийг өнгөрүүлнэ. Орой зочид буудалдаа ирж амарна.

Өдөр 4

  1. Өглөөний цайны дараа Дубай хотын Вайлд Вади паркт тоглож, төрөл бүрийн тоглоомоор тоглон, хиймэл давалгаанд цохиулан, наранд биеэ шаран өдрийг зугаатай өнгөрүүлнэ. Замдаа алтны захаар орох боломжтой. Дараа нь олон улсын соёлыг нэгтгэсэн гайхалтай Глобал Виллаж тосгоноор зугаална. Дараа нь зочид буудалдаа байрлан амарна.

Өдөр 5

  1. Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд өдрийн туршид далайн эрэгт амрах, зах дэлгүүрээр явж, худалдаа хийх боломжтой.

Өдөр 6

  1. Өглөөний цайны дараа Абу Даби хот руу хөдөлнө. Абу Даби хотод Алдарт Шэйх Заедын сүм, Каср Ал Ватан Эзэн хааны ордон үзнэ. Дараа нь Дубай хотын зүг хөдөлнө. Оройн хоолны дараа нисэх онгоцны буудал руу явна. Шөнийн 01:15 цагийн нислэгээр Дубайгаас Бээжингийн чиглэлд ниснэ.

Өдөр 7

  1. Бээжинн хотод ирээд трансит буудалд бууна. Та хувиараа Бээжин хотоор зугаалах мөн шоппинг хийж цагийг зугаатай өнгөөрөх боломжтой.

Өдөр 8

  1. Өглөөний 08:35 цагийн нислэгээр Гандирсын хот Дубайгаар хийсэн аяллын дурсамжаа өвөртлөн Бээжингээс Улаанбаатарын чиглэлд ниснэ. 10:50 цагт Хөшигтийн хөндий дэх Чингис хаан ОУ-н нисэх буудалд бууж аяллаа өндөрлөнө.
Booking Details

TOUR DATE:

CHECK-IN:

2025-08-02

CHECK-OUT:

2025-08-14

GUESTS:

Adults

Age - 18+

1

Children

Age - 5-17

0

TOTAL PRICE:

$2196

Pricing Details
1-6 Guests$2196/pax
Share this on:
Got a Question?

Our Destination expert will be happy to help you resolve your queries for this tour.